Ч.Баттуулын хэргийг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

Ч.Баттуулын хэргийг шүүх хурал хойшиллоо

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр Ч.Баттуул нарын гурван хүнд холбогдох хэргийг хэлэлцэхээр товлоод байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хурлын товыг хойшлуулжээ. Шүүх хурлын ирэх тавдугаар сарын 7-нд дахин товлосон байна.


Хоёр ч шатны шүүхээс 23 жилийн хорих ял сонссон Ч.Баттуулыг АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг эх орондоо дагуулан ирж, шунахайн зорилгоор буудан хөнөөсөн гэх хэрэгт буруутгаж, ялласан билээ. Ч.Баттуул нь АНУ-аас өөрийн багш Жон Мартин Кийнийг их хэмжээний бэлэн мөнгөтэй эх орондоо авчраад шунахайн сэдлээр нийслэлд ирснийх нь маргааш буюу 2011 оны нэгдүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт аваачин, буудаж хөнөөсөн гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Улмаар Ч.Баттуул нь хохирогчийн өмнөөс “Би Монголд байгаа, завгүй байна” гэхчилэн хоёр сарын турш ээжтэй нь фэйсбүүкээр харилцсан гэх ч мэдээлэл бий. Талийгаач Жон Мартин Кийний ээж нь Монгол дахь АНУ-ын элчин сайдын яаманд “Миний хүүг эрэн сурвалжилж өгнө үү” гэх хүсэлт илгээснээр уг хэргийг шалгаж эхэлсэн байдаг. Талийгаачийн цогцсыг 2011 оны гуравдугаар сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжин болдгийн орчмоос олсон юм.


Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж