Хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо

Улсын Их Хурлын чуулганы үдээс хойш хуралдаанд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Хууль хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын нэгдсэн чуулганы анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг өнгөрөгч тавдугаар сард УИХ-ын чуулганд өргөн барьсан боловч хэлэлцэлгүй хойш тавьсаар  өнөөг хүрсэн. Энэ хуулийн тухайд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хойшлуулах санал гаргасан боловч З.Энхболд гишүүн “Хэлэлцэх нь зүйтэй. Энэ нь зөвхөн цэрэг зэвсгийн тухай хууль биш, уул уурхайн тэсэрч дэлбэрэх бодис зэрэгтэй холбоотой. Зарим уул уурхайн бизнес эрхлэгч хүмүүс энэ асуудлыг томоохон бизнес гэж харж байх шиг байна” гэж шүүмжлэлтэй хандав. Ингээд хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхын саналаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Б.Сүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж