Дмитрий Козак.
Фото: Дмитрий Духанин / "Коммерсантъ»
Европын холбоо Оросын эсрэг авч хэрэгжүүлж буй хоригтоо дахин 15 хүний нэрийг нэмжээ. Үүнд Оросын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак, Крымын холбооны тойргийн төвийн бие төлөөлөгч Олег Белавенцев, Крымын хэргийг эрхлэх сайд Олег Савельев, Севасто полийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Сергей Меняйло, Крымын Холбооны зөвлөлийн сенатор Ольга Коватиди, Төрийн думын спикерийн орлогч Людмила Швецова, депутат Сергей Неверов, Тагнуулын газрын дарга Игорь Сергун, Жанжин штабын дарга Валерий Герасимов, Луганскийн гвардийн лидер Герман Прокофьев, "Донецк улсын» лидер Андрей Пургин, тус улсын түр Засгийн газрын дарга Денис Пушилин, Донбассын журамт цэргийн лидерүүдийн нэг Сергей Цыплаков, Оросын тагнуулч гэгдэх Игорь Стрелков нар багтжээ.
Өмнө нь Европын холбоо гуравдугаар сарын 21-нд эхний хоригоо тавьсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР