О.Баасанхүү 15.00 цагт мэдээлэл хийхээр болов

Хуучирсан мэдээ: 2014.04.30-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү 15.00 цагт мэдээлэл хийхээр болов

Төрийн ордны хэвлэлийн танхимд өнөөдөр 12.00 цагт хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр зар түгээсэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн бага хурлаа 15.00 цаг хүртэл хойшлуулжээ. Энэ нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж буйтай холбоотой юм байна.

О.Баасанхүү гишүүний хувьд Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгнө гэсэн юм. Тэрээр энэ талаар “Би Тэмүүжинтэй холбоотой асуудлыг биш Хууль зүйн сайдтай холбоотой асуудлыг гаргаж тавьсан. Зарим баримтыг эхнээс нь дэлгэх болно” хэмээсэн билээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж