
Одоогоор Улсын Их Хурлын Чуулганд 43 гишүүн оролцож байна. Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхэд гишүүд идэвхи багатай оролцлоо. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт, асуух, санал хэлэх ганцхан гишүүн байсан бөгөөд асуудалыг хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Үдээс хойшхи хуралдаанаар ийнхүү гишүүдийн идэвхи буурч асуулт асуух нь багассанаар хэлэлцэх асуудлууд түргэвчилж эхэллээ.
Б.Энхмандах