Сочийн өвлийн олимпийн бэлтгэл ажилтай холбоотой 55 хавтаст хэрэг нээж, хэргийг шалгаж байгаа талаар Оросын ерөнхий прокурор Юрий Чайкагийн илтгэлийн талаар РИА Новости мэдээлжээ. Тэрбээр энэ талаарх дэлгэрэнгүй илтгэлээ маргааш Холбооны зөвлөлд тавих ажээ.
"Олимпийн тоглолттой холбоотой зөрчлийг арилгах талаар 2013 онд 510 шийдвэр гаргасан. Түүний дагуу 350 албан тушаалтанд захиргааны хариуцлага хүлээлгэсэн. 70гаруй хэргийн эрүүгийн мөрдөн байцаалт явагдаж байгаа» хэмээн прокурорын илтгэлд өгүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР