АНУ-д сургууль төгсөгчид болон суралцагсдын дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн ирэх тавдугаар сарын 10, 11-нд Спортын төв ордонд болох гэж байна. Тус тэмцээнийг АНУ-д төгсөгч залуусын нэгдэл болон Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулах ажээ. Тэмцээний зорилго нь АНУ-д суралцагч залуусыг сагсан бөмбөгөөр дамжуулан нэгтгэж, нөхөрлүүлэхэд оршиж байгаа юм. Тэмцээнд АНУ-д нэгээс дээш жил суралцсан суралцагчид оролцох боломжтой бөгөөд оюутны ID, оюутны визаг батлах баримт болгох юм байна. Баг бүр 7-10 тамирчин, нэг дасгалжуулагчтай байна. Тэмцээнийг Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбооны шүүгчид удирдан явуулах юм.
Тэмцээнд эхний гурван байр эзэлсэн эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг цом, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. Мөн байрлал бүр дээр “Шилдэг гарааны 5” тоглогчыг тодруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнах юм байна.
Т.МАША