1. Ургамлыг шилжүүлэн тарихад ямар хэмжээтэй савыг сонгох вэ?
Ургамлын үндэсний хэмжээнээс хамаарч савыг сонгоно. Ургамлыг өмнөх савнаас нь 2-3 см-ээр, харин хурдан томордог ургамлыг 4-5 см-ээр илүү голчтой саванд шилжүүлэн суулгана. Залуу ургамлыг жижиг саванд тарина.
2. Нэг саванд хэл хэдэн зүйлийн ургамлыг хамтад нь тарьж болох уу?
Болно. Гэхдээ ижил нөхцөлд (гэрэл, дулаан, усалгаа, арчилгаа) ургадаг ургамлуудыг сонгох хэрэгтэй. Жишээ нь гэрэл их шаарддаг, ус бага хэрэглэдэг кактус болон суккулент ургамлуудыг нэг саванд тарьж болно. Мөн навчаараа гоёдог ойм, башгана, сингониум зэрэг гэрэлтэй орчин, байнгын усалгаа шаарддаг ургамлуудыг нэг саванд тарьсан байх нь үзэмжтэй харагддаг. Жижиг саванд олон ургамал хамт тарьж болохгүй.
3. Ус нөөцлөх давхар ёроолтой саванд тарьсан ургамлыг хэрхэн услах вэ?
Хэрвээ та ийм саванд ургамлаа тарьсан бол хөрсний дээд гадаргуугаас биш, харин савны ус нөөцлөх давхар ёроолд ус хийж услана. Давхар ёроолын ус дууссанаас хойш 10 хоноод усыг нэмнэ. Хөрсний гадаргуу давсжисан үед сард нэг удаа ургамлыг дээрээс нь усална.
үргэлжлэл: www.delgeen.com