Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монголын Ноос ноолуурын холбооноос “Ноос, ноолуурын салбарт тулгарч буй хүндрэл, бэрхшээл түүнийг даван туулах арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг маргааш Төрийн ордонд зохион байгуулна.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Ноос, ноолуурын холбооны тэргүүн Г.Баярсайхан нээж үг хэлнэ.
“Ноос, ноолуурын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн үзэл баримтлал баримтлал 2020 он” сэдвээр Монголын ноос, ноолуурын холбооны дэр тэргүүн Г.Ёндонсамбуу, “Чингис бондын хөрөнгөөс ноолуурын салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулан олгосон зээлийн хэрэгжилт, үр дүн” сэдвээр Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын орлогч дарга Г.Батхүрэл, “Ноолуурын салбарт төрөөс үзүүлж буй дэмжлэг, түүний үр дүн” сэдвээр ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, “Ноос, ноолуурын салбарт Хөдөө аж ахуйн биржийн оролцоо” сэдвээр “ХАА-н бирж” ТӨХХК-ийн клиринг, төлбөр тооцооны албаны дарга Б.Буянхишиг, “Монголын ХААН ширхэгт” гэрчлэх тэмдгийн ач холбогдол сэдвээр Азийн Хөгжлийн Банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн захирал Ж.Түвшинсанаа, “Ноолуурын салбарын Жижиг дунд үйлдвэрийн өмнө тулгарч буй хүндрэл, бэрхшээл” сэдвээр “Хатан сүлжээ” ХХК-ийн захирал Б.Бадамханд нар тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэгээс ноолуурын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөмж гаргах юм байна.
Б.Бат