Ажилдаа дуртай болох 10 хялбар арга

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

Ажилдаа дуртай болох 10 хялбар арга

Ажил дээрээ аз жаргалтай байхын тулд таныг юу аз жаргалтай болгодог вэ гэдгийг мэдэцгээе. Дараах хэдэн санааг авч үзэцгээе.

http://biznetwork.mn/uploads/images/117675/b438cf5742208dc754919f023eb95bd8.jpg

АНУ-ын ажлын байруудад хийгдсэн саяхны судалгаагаар хүмүүсийн 70% нь ажил дээрээ уйтгартай, гунигтай байдаг гэжээ. Гэхдээ бид ийм байх албагүй шүү дээ. Тэгвэл бид өдөр бүр дараах 10 зүйлсийг хийж, ажлаасаа баяр баясгаланг мэдэрч болно:

1. Илүү нухацтай ажигла.

Ажил дээрээ бага ч боловч хөгжилтэй байх нэг арга бол хүмүүсийг ажиглаж, тэднийг юу урамшуулж, яагаад аливаа зүйлсийг хийдэг болохыг нь бодох юм. Эрүүл сониуч байдлыг бий болго. Тэгвэл та хэзээ ч уйдахгүй.

2. Илүү ухаантай ярь.

Бодлогүй ярих нь илүү их асуудал, саад бэрхшээлийг авчирдаг. Ярихаасаа өмнө бодох нь эргэлзээг арилгаж,тухайн өдрөө илүү баяр баясгалантай байхад тусална.

3. Сайн сур.

Хэрэв та ажил хийж л байгаа бол үнэ цэнэтэй зүйл хийж байна гэсэн үг. Тиймээс түүнийг сайн сурч эзэмш. Ур чадвараа илүү сайжруул. Тэдгээрийг сайн хийж сурвал таньд илүү таатай байх болно.

4. Гүнзгий амьсгал ав.

Гүнзгий амьсгал авч байхгүй бол тархи хүчилтөрөгчөөр дутагдаж, сэтгэл гутрал, санаа зовнилыг бий болго. Тиймээс гүнзгий амьсгал авч байх нь амар тайван байдлыг авчрах болно.

5. Удаан ид.

Идэх гэдэг бол амьдралын хамгийн сайхан зүйл. Хэрэггүй хоол хүнс ходоод руугаа чулуудахын оронд таньд сайн нөлөө үзүүлэх шилдэг хоол хүнсийг сонгож, хэрэглэ.

үргэлжлэл: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж