&#34Давхар дээл&#34-ийг 2014 оноос хэрэгжүүлэхийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

&#34Давхар дээл&#34-ийг 2014 оноос хэрэгжүүлэхийг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 13.00 цагт эхэлж, ширүүхэн уур амьсгал дунд үргэлжлэв. Тус байнгын хороо 19 гишүүнтэйгээс 18 нь өнөөдрийн хуралдаанд оролцож, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Дээрх хуулийн төслийн хэрэгжилтийг 2014 оноос эхлүүлэхээр УИХ-ын чуулганы анхны хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн байсан. Өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт "Хуулийн хэрэгжилтийг 2016 оноос хэрэгжүүлэх нь зүйтэй" гэсэн горимын санал гаргасан боловч энэ төсөл нь байнгын хорооны гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авч чадсангүй. Тодруулбал, хуралдаанд оролцсон 18 гишүүнээс Г.Уянга гишүүн санал өгөхөөс татгалзаж, 17 гишүүн санал хураалтад оролцсоноос 11 нь С.Баярцогтын саналыг дэмжсэн нь гуравны хоёрын дэмжлэг хүлээж чадсангүй. Тиймээс анхны хэлэлцүүлгээр дэмжлэг хүлээсэн саналын томъёолол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шилжихээр боллоо. Энэ нь хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2014 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх санал хэвээр үлдсэн гэсэн үг. Эцсийн шийдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас гаргана.

Хуралдааны талаарх дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж