Сүн далайг шалбааг байхад Сүмбэр уулыг гүвээ байхад Хөвсгөл далай ч гэж байсангүй. Мөнх цаст уулс алсын алсаас сүмбэрэлсэн, зэрэглээ наадсан тэнүүн тал энэ нутагт таргийн таван ямаа, таглаатай худаг хоёроос өөр юу ч байсангүй.
Таван хар ямаатай тарчиг зүдүү эмгэн ямаагаа услаад худгаа таглахыг мартчихжээ. Худгийн ус оргилон оргилсоор амьтан хүн живж аюул учирдагийн даваан дээр нэгэн бяртай эр тэртээ алсад сүмбэрлэн харагдах Уран дөшийн оройг таслан чулуудаж худгийн амыг тагласан гэнэ. Их уулсын завсарт нуур цэлийж Урандөшийн орой нуурын дунд арал боон тогтжээ. Уулын орой хавтгай тавцан дөш шиг болсноос Урандөш гэж нэрлэх болжээ. Ой хөвчтэй үзэсгэлэнт энэ арлыг Модон хүй гэх болжээ. Гэвч нуурын ус таглаагаараа шүүрэн ус ихэссээр байжээ. Эмгэн нуурыг сэтлэн урсгаснаас ой хөвч, ус ургамал тэгш үзэсгэлэнт нутаг болжээ. Эмгэний сэтгэл урсгасан голыг Эг хэмээн нэрлэх болжээ.
Эх сурвалж: www.khuvsgulnews.mn