Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд -2014” уламжлалт уралдаан дөрөвдүгээр сарын 27-нд Баруун –Урт сумнаа боллоо. Байгалийн онц үзэгдлээс /шороон шуурга/ болж товлосон хугацаанаас хоёр хоног хойшилсон уг наадам өглөөний 06.30 цагт их насны морьдын уралдаанаар эхэлсэн.
Хамгийн шимтэй гэгддэг их насны морьдын уралдаанд 154 хурдан хүлэг тоосоо хүргэснээс:
1.Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Тод манлай уяач Д.Мөнхбатын уясан М.Цэрэнжавын хээр
2. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул С.Хөхөөгийн хул
3. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Ц.Мөнхбаатарын бор
4. Ховд аймгийн Мянгад сумын уугуул З.Мэндсайханы хүрэн
5. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул П. Мөнгөнсүхийн хонгор
6. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, Р.Мөнхтөрийн алаг
7. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул А.Лувсандоржийн хүрэн
8. Увс аймгийн уугуул С.Анхбаярын хонгор
9. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул С.Гантөмөрийн хонгор
10. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Д.Ядамын хүрэн тус тус хурдалсан юм.
Хурдны өлгий нутгийн аварга хүлэг шалгаруулах уламжлалт уралдааны хурдан соёолон насны ангилалд газар газрын шандаст 160-аад хурдан хүлэг тоосоо өргөснөөс:
1.Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул М.Буянбатын саарал халзан
2. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Бат-Өлзийгийн хээр
3. Завхан аймгийн уугуул Н.Нармандахын бор
4. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Бат-Өлзийгийн хээр
5. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул Б.Гантулгын саарал
6.Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Б.Мөнх-Очирын хүрэн
7. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Б.Баттулгын халтар
8. Улаанбаатар хотын харьяат Р.Гантулгын саарал
9. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Ч.Хадборгилын хээр
10. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул Ц.Мөнхбаатарын хээр тус тус хурдаллаа.
Уламжлалт уралдааны хязаалан насны ангилалд 183 хурдан ажнай шандас шалгаснаас:
1. Дорнод аймгийн Эрээнцав сумын уугуул Бадар-Ууганы хонгор
2. Сүхбаатар аймгийн халзан сумын уугуул Д.Энхсайханы хонгор халзан
3. Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Энхтөрийн ухаа 4.Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Сэргэлэнбаатарын хонгор
5. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Р.Мөнхтөрийн хар
6.Хэнтий аймгийн харьяат А.Амарбатын хүрэн халзан –333
7. Говь-Алтай аймгийн харьяат Батбаатарын хээр-66
8. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Р.Мөнхтөрийн хээр-17
9. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Ж.Осоржамаагийн саарал 108
10. Говь-Алтай аймгийн харьяат Н.Сосорбарамын хүрэн 82 тус тус хурдалжээ.
Сүхбаатар аймгийн аварга хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд-2014” уралдааны хурдан шүдлэнгийн уралдаанд 160 хурдан хүлэг гараанаас гарч:
1.Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Баттөрийн зээрд
2. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул О.Лхагвадоржийн халиун
3. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Доржготовын зээрд
4.Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Т.Төмөр-Очирын хээр
5. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул Ч.Оюунсүрэнгийн халиун
6. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул А.Лувсандоржийн саарал-33
7.Дорнод аймгийн харьяат Ө.Доржпүрэвийн саарал-188
8. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Ц.Чулуунбаатарын хонгор-5
9. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Эрдэнэсүхийн хээр-1000
10. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уугуул А.Мөнхжихийн халзан -159 тус тус хурдаллаа.
Өхөөрдөм хөөрхөн дааганы уралдаанд газар газрын 114 хурдан үрээ мордож,
1.Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул М.Баатархүүгийн шарга
2. Ховд аймгийн Мянгад сумын уугуул З.Мэндсайханы хүрэн
3. Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул М.Баатарсүхийн хүрэн
4.Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Б.Дуламсүрэнгийн халиун
5. Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Р.Мөнхтөрийн алаг
6. Сүхбаатар аймгийн харьяат Ц.Өсөхбаярын хонгор
7. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуу,аймгийн Алдарт уяач Д.Батсуурийн хээр 111
8. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул С.Амартайваны ягаан
9. Архангай аймгийн харьяат Ж.Энхбатын хүрэн-09
10. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул Шаравнямын саарал-285 тус тус хурдалжээ.
А.ТЭЛМЭН
Эх сурвалж: www.todmagnai.mn