Монголбанк 1797 төгрөгөөр ам.доллар нийлүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

Монголбанк 1797 төгрөгөөр ам.доллар нийлүүлэв

Монголбанк өнөөдөр /дөрөвдүгээр сарын 29/ хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд энэ дагуу Монголбанк 1797.00 төгрөгийн хаалтын ханшаар 24.0 сая ам.доллар, 20.5 сая юанийг 287.50 төгрөгийн хаалтын ханшаар тус тус худалдсан байна. Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 47.25 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүлжээ.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монголбанкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Гадаад худалдааны валют худалдааг ийнхүү долоон хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг бөгөөд үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа эрхэлдэг банкууд оролцдог байна.

Б.МИШЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж