“Давхар дээл”-ийн төслийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

“Давхар дээл”-ийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооны хуралдаан өнөөдөр /IV.29/ 13.15 цагийн үед эхэлсэн бөгөөд ирц 84,2 хувьтай буюу тус байнгын хороонд харьяалагддаг 19 гишүүнээс 15 нь хуралдаанд оролцож байна.

Байнгын хорооны хуралдаанаар одоо “Давхар дээл”-ийн төслийг хэлэлцэж буй юм. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд саналаа хэлж байна.

Өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдээс гадна Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /2013 оны байдлаар/-ийг хэлэлцүүлэгт бэлтгэл үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм. Өнөөдрийн хуралдаанаар мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн өргөн мэдүүлсэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан ч төсөл санаачлагч нь хуулийн төслөө эргүүлэн татжээ.

Ш.ЧИМЭГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж