Мохаммед Бадиа (микрофонтай).Фото: Mahmud Hams / AFP
Египетийн шүүхээс “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний лидер Мохаммед Бади (Muhammad Badie) тэргүүтэй 683 хүнд цаазаар авах ял оноосон байна. Тэднийг цагдаагийн байгууллагад халдаж, цагдаа нарын амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгасан юм. Хүний эрхийн “Human Rights Watch” олон улсын байгууллагын мэдээлснээр шүүгдэгчдийн өмгөөлөгч нарт үг хэлэх боломж олгоогүй гэнэ.
Мөн Египетийн шүүх өнгөрсөн гуравдугаар сард цаазын ял сонссон 529 хүний хэргийг дахин авч үзээд тэдний ихэнхийн ялыг бүх насаар нь хорих ял болгон өөрчилжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР