Робби Уильямсын гэргий хөл хүнд болжээ

Хуучирсан мэдээ: 2014.04.29-нд нийтлэгдсэн

Робби Уильямсын гэргий хөл хүнд болжээ

Английн дуучин Робби Уильямсын эхнэр Айда дахиад хөл хүнд болжээ. Энэ тухай Робби Уильямс “Твиттер” хуудсандаа жиргэсэн байна. Ийнхүү ой гарантай Теодора Роуз Уильмс удахгүй эгч болох нь байна.


Робби Уильямсын эхнэр Айда өдгөө 34 настай бөгөөд хосууд өнгөрсөн 2012 оны есдүгээр сард охин Теодорагаа өлгийдөн авч байсан юм. Тэд 2010 онд Беверли Хиллзийн тансаг сууцандаа  хурим хийж, амьдралаа холбосон аж.


Дашрамд сонирхуулахад Робби Уильмс охиноо том болоод өөртэй нь адил “үл бүтэх” нөхөртэй учрах вий гэхээс санаа зовнидог тухайгаа хуучилж байсан удаатай гэнэ.


Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж