УИХ дахь МАН-ын бүлгийнхэн эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд гурван багц бүхий 14 санал тусгуулах байр суурьт нэгджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалангаас тодруулав.
-Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төсөлд нийт 25 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан. Хэр оновчтой арга хэмжээнүүд байна вэ?
-Оны өмнө Эдийн засгийн байнгын хорооноос эдийн засгийн хямралаас гарах арга хэмжээний талаар судлах ажлын хэсэг байгуулагдаж тодорхой саналуудыг Засгийн газарт хүргүүлсэн боловч их цаг хугацаа алдсан.
Хаврын чуулган эхлэхээс өмнө тогтоолын төслийг өргөн барих ёстой байсан ч сая л ирлээ. Харамсалтай нь энэ тогтоолын төсөлд тусгасан 25 арга хэмжээг авч үзэхэд 100 хоногийн дотор эдийн засгийг сайжруулах бодитой санал цөөхөн байна. Ард түмний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх арга хэмжээ ороогүй гэж шүүмжлэлтэй хандаж байгаа. Иймд МАН-ын бүлэг ажил хэрэгч 14 арга хэмжээг санал болгосон.
-Танай намын бүлгээс гаргасан саналуудыг тодорхой тайлбарлана уу?
Сүүлийн гурван жил өрхийн орлого дунджаар 15 хувиар өссөн үзүүлэлттэй байсан бол 2013 онд дөрвөн хувиар нэмэгджээ.
-Иргэдийн өмнө тулгамдаж буй гурван асуудал байна. Валютын ханшийн эрсдэлээс нийт иргэн, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Үүнийг яаж шийдэх вэ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гурван их наяд төгрөгөөр хоёр жилийн турш хэрэгжсэн ч үр дүнгээ өгсөнгүй. Өндөр өртөгтэй санхүүжилтээр хийж байгаа үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөн өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр
Статистикийн ерөнхий газрын ажлыг дүгнэж ярьсан. Тус газрын даргын хэлсэн мэдээллээр бол Монголын нийт 800 мянга орчим өрхийн орлого буурсан байна. Сүүлийн гурван жил өрхийн орлого дунджаар 15 хувиар өссөн үзүүлэлттэй байсан бол 2013 онд дөрвөн хувиар нэмэгджээ. Энэ бол иргэдэд асуудал тулгарсныг статистикийн тоо баримтаар нотолж байна.
Мөн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал Монголд төлбөрийн балансын хямрал буюу санхүүгийн хямрал нүүрлэсэн гэж албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Түүний өгч байгаа мэдээллээр бол эдийн засагт мөнгө дутдаг буюу ханшийн эрсдэл учирсан.
Энэ асуудал цаашаа явбал санхүүгийн эрсдлийг дагуулдаг. Ийм үйл явц 2008 онд Азийг орнуудад тулгарсан Тэгэхээр хямралаас гарах төлөвлөгөөг эхлээд хямрал юунаас үүсэв гэдэг оношоо зөв тавих ёстой. Тэгж байж хямралаас гарах арга хэмжээг зөв тодорхойлох ёстой.
УИХ- аас томилогдсон ажлын хэсэгт МАН-ын бүлгийн гишүүд орж ажиллаж гурван гол бодлого тусгуулах саналтай байгаа. Ард түмний мөнгийг хэмнэх арга хэмжээ, баялаг бүтээгчдээ дэмжсэн тагварын бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, монгол хүнээ дээдэлсэн нийгмийн арга хэмжээг УИХ-ын тогтоолд оруулах ёстой гэж үзсэн юм.
-Иргэдийн мөнгийг хэрхэн яаж хэмнэх санал гаргаж байгаа юм бэ?
Экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнээ өрсөлдөх чадвартай болгохын тулд дэд бүтцийн асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой.
-Мөнгө хэмнэх тухайд төрийн данхар бүтцийг цомхотгож төрийн албан хаагчдын тоог цөөлье гэж байгаа. Одоо байгаа урсгал зардлыг 10-30 хувиар бууруулах санал орсон. Мөн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж буй Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкны санхүүжилтийг Төсвийн тухай хуульд нийцүүлж засах ёстой гэсэн санал дэвшүүлж байна.
Баялаг бүтээгчдээ дэмжих тухайд татвар төлөгчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэхийн тулд татварын уян хатан бодлого явуулъя гэсэн санал дэвшүүлж байгаа. Мөн хяналт шалгалтын давхардлыг арилгаж, төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлж буй дарамтыг багасгах зэрэг саналуудыг тогтоолын төсөлд оруулах байр суурьтай байна.
-Хамгийн гол эрсдэл бол ханшийн савалгаа. Тэгэхээр валютын урсгалыг яаж нэмэгдүүлж, ханшийг буулгах вэ?
-Монголбанкны ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр бол ханшийн хямрал нүүрлэсэн. Энэ нь Монголд орж ирэх валютын урсгал татарсан гэсэн үг. Одоо бид экспортоо нэмэгдүүлэх ёстой. Экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүнээ өрсөлдөх чадвартай болгохын тулд дэд бүтцийн асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой. Мөн “Чалко” компанитай хийсэн нүүрсний гэрээнд Уул уурхайн сайд Засгийн газрын зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөлт хийсэн байж магадгүй гэсэн мэдээлэл бидэнд байгаа. Тиймээс энэ долоо хоногт ажлын хэсэг гаргаж “Эрдэнэс Тавантолгой”-г шалгана
Эх сурвалж. Зууны мэдээ сонин