
Лейборист намын 112 депутат оролцсон энэ сонгуульд намын даргаар сонгогдох боломж Кевин Раддад үгүй байлаа. Тэрээр Австралийн лейбористуудыг 2006 онд толгойлж 2007 оны сонгуулиар ерөнхий сайдаар сонгогдсон байлаа.
Үүний дараахан тангараг өргөсний дараа Жулия Гиллард ерөнхий сайд боллоо. Жулия Эйлин Гиллард (Julia Eileen Gillard) 1961 оны есдүгээр сарын 29-нд Их Британийн Уэльст төржээ. Тэдний гэр бүл 1966 онд Австралид ирсэн байна. Гиллард анх удаагаа энэ тушаалд суух эмэгтэй хүн болохоос гадна бас тэнд төрөөгүйгээр ерөнхий сайд болсон анхны хүн юм. Тэрээр Лейборист намаас депутатаар 1998 оноос хойш парламентад сууж байна.