бХөлбөмбөгийн Дэлхийн цомын аваргын төлөө Аргентиний компанит ажил лхагва гаригт өмнө нь хөлбөмбөгтэй холбоотой асуудалд орж байсан “сумогийн дүрсгүй эр” Асашёорюүгийн дэмжлэгийг авлаа. “Би Японыг дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд их дэмждэг. Гэхдээ хөлбөмбөгөөр Аргентин хамгийн шилдэг нь гэж боддог” гэж киноны промошин сурталчилгаанд оролцохоор харь гаригийн гийчин мэт хувцаслан ирсэн 150 кг жинтэй их аварга “AP” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.
Монгол Улсын иргэн, өдгөө 29 настай их аварга Токио хотын шөнийн клубт хүнтэй маргалдсан хэрэгт холбогдсоныхоо дараа энэ оны хоёрдугаар сард зодог тайлж байгаагаа зарласан юм. Хөлбөмбөг бол Асашёорюүгийн хувьд эмзэг сэдэв. Учир нь тэр хэдэн жилийн өмнө 2007 онд тэр бэртэлтэй хэмээн Японы сумогийн аялан тоглолтод оролцоогүй хэдий ч Монголдоо хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглож байгааг нь сэтгүүлчид мэдэж мэдээлснээс болж, сумогийн холбоо түүнийг хоёр тэмцээнд оруулахгүй байх хориг тавьж байсан юм. “Би хөлбөмбөгт дуртай. Хүүхэд, хөлбөмбөг хоёр намайг ажлаа мартахад хүргэсэн юм” гэж олон зуун үзэгчийн өмнө инээмсэглэн ярьж байлаа гэж “АР” агентлаг Токио хотоос мэдээлсэн байна.
Т.Бадрах