Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2010 оны 1-р сарын 8-ны байдлаар

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2010 оны 1-р сарын 8-ны байдлаар

2010 оны 1 дүгээр сарын 8-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт  худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 11 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.8 хувь, өмнөх 7 хоногийнхоос 4.0 хувиар өссөн байна.

 Махны дундаж үнэ:
2010 оны 1 дүгээр сарын 8-ны байдлаар хонины махны үнэ 2009 оны 12 дугаар дугаар сарын дундаж үнээс 9.7-11.1 хувь, үхрийн махны үнэ 1.7-1.9 хувь, адууных 3.6 хувиар өссөн бол ямааны махны үнэ 2.3 хувиар буурчээ.

Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 9.2-11.0 хувь, үхрийн махны үнэ 2.0-2.6 хувь, адууных 5.3 хувиар өссөн бол ямааны махны үнэ 1.4 хувиар буурчээ..

2010 оны 1 дүгээр сарын 8-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 2590 төгрөг, үхрийн мах/ястай/ – 2900 төгрөг, ямааны мах – 1825 төгрөг, адууны мах – 2463 төгрөг, хонины цул мах – 2900 төгрөг, үхрийн цул мах – 3411 төгрөгийн үнэтэй байна.
 
Гурилын үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 8-ны байдлаар өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа”-н задгай дээд гурил 0.2 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 4.6 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 2.1 хувиар өссөн бол “Алтан тариа”-н савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ 0.5 хувь, дээд гурилын үнэ 3.6 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.7 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 5.8 хувь, импортын орос дээд гурилын үнэ 3.8 хувь, орос 1-р зэргийн гурилын үнэ 1.4 хувиар буурч, хятад дээд гурилын үнэ харьцангуй тогтвортой байна.
 
Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад “Алтан тариа”-н задгай дээд зэргийн гурилын үнэ 0.5 хувь, 1-р гурилын үнэ 4.7 хувь, 2-р зэргийн гурилынх 4.5 хувиар өссөн бол “Алтан тариа”-н савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ 0.2 хувь, дээд гурилын үнэ 3.6 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.7 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 5.1 хувь, орос дээд зэргийн гурилын үнэ 3.0 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 0.3 хувиар тус тус буурч, хятад дээд гурилын үнэ харьцангуй тогтвортой байна.  

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 8-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.1 хувиар, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад мөн 2.7 хувиар өссөн байна.

Шар будааны үнийг өмнөх 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.6 хувиар буурсан бол өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад харьцангуй тогтвортой байна.

Элсэн чихрийн үнэ өмнөх 12 дугаар сарын дундаж үнээс 0.3 хувиар, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 0.7 хувиар өсчээ.
                                                                                                                                   Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 8-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын төмсний үнэ 6.4 хувиар буурсан бол байцааны үнэ 6.7 хувь, дотоодын луувангийн үнэ 6.2 хувь, манжингийн үнэ 0.8 хувь, сонгины үнэ 2.9 хувиар өссөн байна.

    Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 0.1 хувь, манжингийн үнэ 1.7 хувиар буурсан бол байцааны үнэ 3.2 хувь, луувангийн үнэ 3.2 хувь, сонгины үнэ 3.1 хувиар тус тус өсчээ.

    Сүү, өндөг, ургамлын тос, цөцгийн тосны дундаж үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 8-ны байдлаар өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад ургамлын тосны үнэ 3.2 хувиар буурсан бол шингэн сүүний үнэ 5.9 хувь, өндөгний үнэ 1.0 хувиар өсч, цөцгийн тосны үнэ харьцангуй тогтвортой байна.

    Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад ургамлын тосны үнэ 3.2 хувиар буурсан бол шингэн сүүний үнэ 5.9 хувь, өндөгний үнэ 1.0 хувиар өсч, цөцгийн тосны үнэ харьцангуй тогтвортой байна.

Хүнсний гол нэрийн барааны үнэ, аймгаар

Хүнсний гол нэрийн барааны 7 хоногийн үнийн судалгаанд  аймгийн төвүүдээс  гурил, хонь, үхрийн мах, талх, цагаан будаа, шингэн сүү, элсэн чихрийн үнийг судалж байна

Гурилын үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 8-ны байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт хэрэглээ ихтэй 1-р зэргийн гурилын үнэ 510-833 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Гурилын үнэ Ховд, Говьсүмбэр аймагт өмнөх 7 хоногийнхоос 20-80 төгрөгөөр өссөн бол Баян-Өлгий, Булган, Завхан, Хэнтий аймагт 10-100 төгрөгөөр буурч, бусад аймгуудад өөрчлөгдөөгүй тогтвортой байв.                                                                                                                             
Баян-Өлгий аймагт 1-р зэргийн гурилын үнэ хямд буюу 510 төгрөг байхад Өмнөговь аймагт 833 төгрөг байгаа нь өндөр үнэ байна.

Махны үнэ:
2010 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар аймгуудад худалдаалагдаж байгаа хонины махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад Баян-Өлгий, Баянхонгор, Сэлэнгэ, Ховд, Дархан-Уул, Орхон аймагт 100-300 төгрөгөөр өсч, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь аймагт 100-300 төгрөгөөр буурчээ. Бусад аймагт үнэ тогтвортой байна. Хонины махны үнэ Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хамгийн өндөр үнэтэй буюу 2400 төгрөг байхад Говь-Алтай аймагт хонины махны үнэ 1200 төгрөг байгаа нь хямд үнэ байна.

Аймгуудад үхрийн махны үнэ өмнөх 7 хоногийнхоос Баянхонгор, Сэлэнгэ, Ховд, Дархан-Уул, Орхон аймагт 200-400 төгрөгөөр өсч, Булган, Говь-Алтай, Дорнод аймагт 200-500 төгрөгөөр буурчээ. Бусад аймагт үнэ нь тогтвортой байв. Дундговь, Өмнөговь аймагт үхрийн мах зарагдахгүй байна. Үхрийн махны үнэ Дорноговь аймагт 3000 төгрөг буюу хамгийн өндөр үнэ байхад Говь-Алтай аймагт 1600 төгрөг байгаа нь хямд үнэ байна.

Малын сүүний үнэ:
2010 оны 1 дүгээр сарын 8-ны байдлаар малын сүү аймгуудад 1000-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад сүүний үнэ Булган, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Дархан-Уул, Орхон аймагт 20-200 төгрөгөөр нэмэгдсэн бол Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр аймагт 100-200 төгрөгөөр буурч бусад аймагт харьцангуй тогтвортой байв. Дундговь аймагт малын сүү зарагдахгүй байна. Сүүний үнэ Өвөрхангай аймагт өндөр буюу 2000 төгрөг байгаа бол Дорнод аймагт хямд буюу 1000 төгрөг байна.

Элсэн чихэр, цагаан будааны үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 28-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Өвөрхангай, Ховд, Хэнтий, Дархан-Уул аймагт 50-100 төгрөгөөр өссөн бол Говь-Алтай, Дорнод, Өмнөговь аймагт 50-100 төгрөгөөр буурч бусад аймагт харьцангуй тогтвортой байна. Аймгуудад цагаан будааны үнэ 1100-1400 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Говь-Алтай, Дорноговь, Сүхбаатар аймагт 40-100 төгрөгөөр нэмэгдсэн бол Дорнод, Увс аймагт 100 төгрөгөөр буурч бусад аймагт үнэ тогтвортой байна. Аймгуудад элсэн чихэр 1300-1550 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газар
2010 оны 1 дүгээр сарын 8

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж