
Испанийн эрх баригчдын мэдээнээс үндэслэн 12 залуу үрэгдсэн гэж Associated мэдээлсэн байв.
Осол лхагва гаригийн орой Барселоны ойролцоох Кастельдефельс Плая (Castelldefels Playa) станцад болсон байна. Испанийн Europa Press агентлаг мэдээлэхдээ зуны нар буцалтын наадамд (Saint John"s Day festival) тэр залуус оролцохоор ирсэн байв. Энэ баярын Каталонид зургадугаар сарын 23-нд тэмдэглэдэг. Associated Press-ийн мэдээнд залуус хот хоорондын галт тэрэгнээс гараад баярт оролцохоор явж байсан гэнэ. Мэдээлснээр осол гарсан станцад хонгилын гарц байсан ч баярлаж хөөрсөн залуус замын дээгүүр гарахаар явж байсан гэнэ. Хэргийн газарт хөдөлгөөнийг зогсоон мөрдөн байцаалт явуулж байна.