Сүүлийн үед жиргээгээр тунчиг халуун сэдвүүд өрнөх болж. Жиргээчдийн хувьд өчигдөр ч гэсэн дүгнэлт, санал гээд олон сэдвүүдийг хөндөв. Тухайлбал, нэгэн сэтгүүлч УИХ-ын гишүүдийг бүгдийг нь нууц амрагтай, эмч хүүхнүүдтэй явалддаг хэмээн ярьжээ. Энэ нь бүр олон хүнд хүрч, телевизээр хүртэл цацагдсан гэнэ шүү. Энэ талаар жиргээчид ийн саналаа илэрхийлж, мэтгэлцэв. Нэгэн жиргээч , “Eku@Eku_B. Эхнэрээ араар нь тавьж эмс хуухнуудтэй явалдаагуй УИХ-ын гишуун гэж бдгуй гээл аваад хаялаа кк… Сайн мэддийм бн кккк” гэжээ. Энэ жиргээ олны анхаарлын төвд орж, болжморуудыг мэтгэлцүүлэв.
–Өлзий @Nrita2 andahgui gar bna l daa
–Г.Нацагдорж @G_Natsagdorj Нөгөө хэдээс нь шүүх цагдаад хандахгүй бол энэхүү яриа үнэн. Байж болох ганц нэг нь хандвал бусдын нууц дэлгэгдэх байх даа
–Pinsaan @Altansaikhan Ээ бурхаан эхнэр хүүхдүүд нь гайгүй байгаа. Айл үймүүлчих вий дээ. Ингэж дүгнэх хэрэг байгаа ч юмуу үгүй ч юмуу
Г. Батболд @BGBOLD Сэтгүүлзүй ярьвал хүн бүрийг тэрэнтэй явдаг гэдгийг нь батлах болжыгаам. Эс бол баримтгүй, хувийн үзэл бодлоо чалчсанд орно
УИХ-ын гишүүд дундаас твиттерт хамгийн алдартай нь Л.Эрдэнэчимэг гишүүн. Жиргээнд “бенз” нэрээр алдартай Л.Эрдэнчимэг гишүүний хувьд олон нэр гуншин зүүж, шүүмжлүүлэх “дуртай”. Хамгийн сүүлд гэхэд Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болсон нэмэлтийг “хашгичсаар” байгаад унагаачихсан. Уг нь тамхи татаж байгаа хүнийхээ эрхэнд халдахгүйгээр Тамхины хяналтын хууль хэрэгжих ёстой ч тамхи татах цэггүй, тамхи татах газаргүй хууль баталчихсан нь энэ удаад “бенз” гишүүнийг өчигдөр мөн л шүүмжлүүлэхэд хүргэв. Энэ талаар нэгэн жиргээч, “Amaraaliberty @amaraaliberty. Асуудлыг гүнзгий харж чаддаггүй дээр нь илжиг мэт зөрүүд хүндээ” гэжээ. Энэ талаар жиргээчид ийнхүү саналаа солилцжээ.
–deegii_btr@yahoo.com @deegii_btryahoo Сэдэл нь зөв шүү. Муусайн тамхичид их эсэргүйцэж бна АН Эрдэнэбатаас эхлээд.
–ЭНХБАЯР.Б @enkhee525 хууль нь зөв байж болно.Гэхдээ тамхичид хүн мөн үү.Тэгүүл тэдэнд эрх гэж юм нь баймаар юм.Бусдыг хордуулаагүйл бол болоо шд
–Bilguun @Gumpaa эмэгтэй юм гээд эргүү тэнэг байсан ч дуугай өнгөр. Бараг л янаглоан хорлож байгаа гэсэн үг
–Б.Туул @TuulBS Доромж гэж доош нь хийхийг хэлдэг юм бишуу? Энэ доромжлол биш зуйрлэл л байнаштээ! 🙂
Ankhbayar (Aba) @Aba_Mongolia Тамхины хууль нь хамгийн чанга гэгддэг Сингапурт тав алхаад л тамхи татах цэг байдаг шд
–Usuhuu @uprogr Тамхины өрөөний хэрэгтэй эсэхийг ОУ-н онгоцны буудлуудын хүлээлгийн заалнаас харж болно.
Өчигдрийн улстөрийн хамгийн халуун сэдэв бол АН-ын Хяналтын ерөнхий хорооноос намын жагсаалтаар нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаасаа хөөх шийдвэрийн тухай байв. Энэ талаар жиргээчид байр сууриа илэрхийллээ.
–Sukhbaatar.G @GalSukhbaatar Энэ намын тогтолцоо чинь хуучин улс төрийн товчоо болсон юм уу
–Bataamunkh @bataamunkh АН-ын гүйцэтгэх хороо гж ямар байгууллга байдин гишүүд нь гэж танихгүй гарууд бна шдээ
–Mr. Clyde Shelton @NinjbatL 19m Царай харжийна ш дээ АН ккк". Р.Бурмаа аниа Р.Амаржаргал ахаас царай муутай гэж үү? :ъ
–Цогжавхлан.Н @N_Tsogjavkhlan чадал байвал тойргоос сугар, чадахгvй бол багаа дэмж #логик. Ер нь жагсаалт бол анхнаасаа утгагvй зvйл шд. Ард тvмний элч намаас
–Н.Номун-Эрдэнэ @nnomun78 Ер нь бол утгагуй.Гэхдээ намын гишууний асуудал ярьж байгаа бол бусдынх нь асуудлыг ярихгуй бга нь сонин юм
Цахим Болжмор