Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Маргааш Бээжингийн гудамж буюу ШУТИС-ийн баруун хойд уулзвараас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэлх 0,9 км замыг түр хугацаагаар хаахаар болжээ. БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжийг иж бүрэн тохижуулж буй бөгөөд авто замын засвараас гадна гүүрийн өргөтгөл, шинэчлэлт хийх юм. Чингис зочид буудлын баруун хойд талд байрлах Сэлбийн гүүр нь 74 метрийн урттай юм байна. 1960-аад онд барьснаас хойш огт гар хүрээгүй эл гүүрийн шинэчлэлт маргааш эхэлнэ. Тиймээс Бээжингийн гудамжны автозам болон Сэлбийн гүүрний замын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний  22 цагаас эхлэн түр хугацаагаар хаахаар болжээ.  Түүнчлэн ШУТИС-ийн баруун хойд уулзвараас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэлх 360 метр авто замын хойд талын урсгалыг мөн цагт хаана гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.


Д.ЦЭЭНЭ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж