ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын уулзалтад оролцов

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын уулзалтад оролцов

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын үндэсний зохицуулагч болон ажиглагч орнуудын төлөөлөгч нарын “6+5” уулзалт 2014 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Бээжин хотноо болсон бөгөөд тус уулзалтад Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн оролцов.


Уулзалтыг ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев даргалж, ШХАБ-ын Бүс нутгийн терроризмтой тэмцэх бүтцийн хэрэгжүүлэх хорооны орлогч захирал А.А.Пиров оролцов.


Уулзалтын үеэр ШХАБ-ын зүгээс тус байгууллагын ажиглагч орнуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг цаашид төрөл бүрийн салбаруудад өргөжүүлэх арга зам, боломжийн талаар санал солилцов.
 

Эх сурвалж: www.mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж