Сайд нарыг “онилж” эхлэв

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Сайд нарыг “онилж” эхлэв

УИХ дээр Засгийн газрын гишүүдийг “дан дээлтэй” болгох, Засгийн газрын үйл ажиллагаа гээд засаг тойрсон “асуудал” олон бий. Тэгвэл нам, эвсэл, бие даагчдын зөвлөлөөс сайд нарын хариуцлагын асуудлыг сөхөж эхэллээ. Ингэхдээ сайд нарыг нэг нэгээр нь “онилж” байгаа бололтой. Тодруулбал, өнөөдөр “Шударга ёс” эвслийн бүлгээс Зам тээврийн сайд А.Гансүхэд хариуцлага тооцох асуудлыг хөндөв.


Үүнтэй зэрэгцэн УИХ дахь гурван бие даагчдын зүгээс барилгын осол аваар гарч байгаа ч алдаагаа засахгүй байгаа учраас Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд хариуцлага тооцох асуудлыг мөн сөхлөө. Гэхдээ Ц.Баярсайхан сайдад  нэг сарын хугацаатай сануулга өгч байгаа бөгөөд цаашид барилгын ослоор хүн бэртэх, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн тохиолдолд суудалтай нь ярихаа мэдэгдэв. Харин сөрөг хүчний зүгээс өмнө ч, одоо ч Засгийн газрын сайд нарт хариуцлага тооцох асуудалд гар өргөж байдаг. Ямартай ч сөрөг хүчнээс гадна Засгийн газрын гишүүдэд “дургүй” нам эвсэл, УИХ-ын гишүүд олон болж, эхнээс нь “намнаж” эхэлж буй бололтой.


Ш.ОЧ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж