“Том толгой”-той сайд

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

“Том толгой”-той сайд

Зам тээврийн сайд А.Гансүх “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга болон гишүүдийг бухимдуулж явна гэнэ. Учир нь “Шударга ёс” эвслийн бүлгээс Зам тээврийн салбарын зарим ажилтай танилцахаар хоёр ч удаа урилга илгээсэн ч сайд ирээгүй гэнэ.


Уг нь сайд нар УИХ дахь намын бүлгүүдэд мэдээлэл өгч, салбартаа хийж байгаа ажил болон тулгамдаж байгаа асуудлыг тайлагнаж байх үүрэгтэй. Гэвч А.Гансүх сайд хоёр ч удаа урилга явуулж байхад өөрийн биеэр ирээгүй нь эвслийн бүлгийнхний дургүйг хүргэжээ. Зам тээврийн салбарт хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл авч чадаагүй учраас “Шударга ёс” эвслийн зүгээс цаашид энэ салбарын үйл ажиллагааг судлах, мэдээлэл цуглуулах, бүр хариуцлага тооцох асуудлыг ч сөхөх гэсэн шүү.


Ш.ОЧ

    
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж