Сар бүрийн сүүлийн долоо хоногийн амралтын өдөр зохион байгуулдаг Монголын боулинг сонирхогчдын холбооны цомын аварга шалгаруулах тэмцээнийг спорт холбоодын дунд явууллаа. Тэмцээн дөрөвдүгээр сарын 26-ны бямба гаригт болсон юм.
Энэ удаагийн тэмцээнд шатар, дартс, хүндийн өргөлт, самбо, спортын сэтгүүлчид, авто мастеруудын зэрэг 10 гаруй спорт холбоодын тамирчид өрсөлдөж, аваргын алтан медалийг Монголын дартс сонирхогчдын холбооны баг хүртжээ. Монголын дартсын холбооны тамирчин С.Оюунбат 223 оноо авч, тэмцээний шилдэг тамирчин болсон байна.
Түүнчлэн Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тамирчид тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бол Монголын шатрын холбооны тамирчид хүрэл медалийн эзэн боллоо.
Шатрын холбооны тамирчдын хувьд сүүлийн таван жил дараалан энэхүү тэмцээнд тогтмол оролцож, хошой хүрэл медаль хүртээд байгаа аж. Харин аварга болсон Монголын дартсын холбооны боулингийн баг сүүлийн дөрвөн жил тус тэмцээний аваргаар шалгарч байгаа нь энэ аж.
Б.ЭНХ