Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Хавар цаг ирэхэд охид эмэгтэйчүүдээс эхлээд байгаль дэлхий хүртэл өөрийн дулаан цагийн гоёлоо өмсдөг жамтай. Дүрслэх урлаг зураг судлалын төвийн захирал С.Болдбаатар, Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Л.Ганболд нарын хамтарсан “Хавар-14” уран зургийн үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний хооронд уран зураг сонирхогчдод хүрч буй.

Уг үзэсгэлэнд өнөө цагийн Монголын экспрессионист, абстракт чиглэлийн томоохон төлөөлөгчдийн  40 орчим бүтээл дэлгэгдлээ. Тухайн бүтээлүүд нь уран бүтээлчийнхээ дотоод эрчим, сэтгэл хөдлөлийг өөртөө шингээсэн бүтээлүүд болсон гэвэл буруудахгүй болов уу. Урин цагийн байгалийн үзэмжийг уран бүтээлчид бүтээлдээ шингээснээс гадна гадаадын тансаг хотын гудамжуудыг ч тус бүтээлд дүрсэлсэн байна. Тун чадварлаг бүтээсэн эмэгтэй хүний хөрөг зургууд ч үзэсглэнг чимж байдаг шүү.


Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж