Чөлөөтийн оюутны УАШТ боллоо

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн оюутны УАШТ боллоо

Монголын оюутны чөлөөт бөхийн 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 2014 оны дөрөвдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд ҮБТДС-ийн Спортын танхимд болж өнгөрлөө.


Энэ тэмцээнийг МЧБХ, МОСХ-той хамтран зохион байгуулсана ҮБТДС-ийн багш, докторонт, МОСХ-ны Чөлөөт бөхийн техникийн хорооны дарга Ц.Баярсайхан ярихдаа “Манай сургууль оюутны УАШТ-ний хариуцан зохион явууллаа. Энэ тэмцээнд “Аварга”, “Мон-Алтиус”, “Шонхор-Олимп” биеийн тамирын дээд сургууль, МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургууль, ҮБТДС, БХИС, МУИС, ХААИС, Хууль сахиулах их сургууль, ЭМШУИС, “Орхон” их сургууль, Монголын үндэсний их сургууль, “Зохиомж”, “Их Монгол”, “Түшээ”, “Тэнгэр, “Улаанбаатар”, “Хамаг Монгол”, “Хүрээ” дээд сургууль, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургууль, Техник, технологийн дээд сургууль, Орхон аймаг дахь ШУТИС-ийн салбар сургууль зэрэг 220 их, дээд сургууль, коллежийн 228 эрэгтэй, 78 эмэгтэй нийт 306 оюутан бөхчүүд өрсөлдсөн. Энэ тэмцээнд хүрэлцэн ирсэн бүх бөхчүүд, дасгалжуулагч нарт талархлаа илэрхийлж байна. Хөдөө орон нутгаас Орхон аймаг дахь ШУТИС-ийн салбар сургуулиас л ирлээ. Яагаад гэвэл барилдаж байгаа залуучууд оюутнуудын дийлэнх хэсэг нь биеийн тамирын чиглэлтэй дээд сургуулийн оюутнууд, нийслэлд байдаг юм. Тэмцээн их өрсөлдөнтэй боллоо. Уулга алдуулсан барилдаан олон гарч байлаа. Энэ тэмцээнээс долоодугаар сард Унгар улсын Печ хотод болох оюутны ДАШТ-нд оролцох бөхчүүдийг сонгон шалгаруулж бэлтгэл сургуулилт хийлгэх юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч А.Батмөнх нийтдээ 20 шүүгч ажиллалаа.” гэж онцлон дурдлаа.


Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, ҮБТДС-ийн захирал, профессор Л.Алтанцэцэг нар оролцож баяр хүргэн үг хэлж шагнал гардуулав.


Эрэгтэй:


57 кг
1. Эрдэнэбатын Бэхбаяр /ҮБТДС/
2. Дамдингийн Балжинням /ҮБТДС/
3. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ /БХИС/
3. Т.Баярхүү /”Шонхор-Олимп” биеийн тамирын дээд сургууль/


61 кг


1. Түмэнбилэгийн Түвшинтулга /ҮБТДС/
2. Б.Өсөхбаяр /ХААИС/
3. Банзрагчийн Баянмөнх /МУБИС/
3. Гансүхийн Отгонбаатар /”Шонхор” биеийн тамирийн дээд сургууль/


65 кг


1. Батсайханы Нэмэхбаяр /ҮБТДС/
2. Даваацэрэнгийн Хатанбаатар /ҮБТДС/
3. Болормаагийн Сүхбат /МУБИС/
3. Батсүхийн Санчир /МУБИС/


70 кг


1. Лхагважавын Жавзанжамьян /МУБИС/
2. Э.Булгантамир /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/
3. Б.Цогтгэрэл /ҮБТДС/
3. Гантулгын Идэрхүү /ҮБТДС/


74 кг


1. Ц.Алтангэрэл /”Аварга” БТДС/
2. Х.Баярнэмэх /ҮБТДС/
3. Цогтбаяр /ШУТИС/
3. Энхжаргал /ҮБТДС/


86 кг


1. Баасанцогтын Өлзийсайхан /ҮБТДС/
2. Баярын Доржжүгдэр /БХИС/
3. Э.Энхбаяр /”Зохиомж” дээд сургууль/
3. Б.Мөнгө /ШУТИС/


97 кг


1. Пүрвээгийн Өсөхбаатар /МУБИС/
2. Мөнхжаргалын Билгүүтэй /МУБИС/
3. Өлзийсайханы Батзул /МУБИС/
3. Б.Сосорбарам /”Аварга” биеийн тамирын дээд сургууль/


125 кг


1. Ч.Батчулуун /БХИС/
2. Эрдэнэзаяагийн Санчир /МУБИС/
3. Б.Эрдэнэбаатар /ҮБТДС/
3. О.Мөнх-Эрдэнэ /ҮБТДС/

Эмэгтэй:
48 кг


1. Цогт-Очирын Намуунцэцэг /ҮБТДС/
2. Эрдэнэсүхийн Отгонцэцэг /”Аварга” биеийн тамирын дээд сургууль/
3. С.Дуламсүрэн /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/
3. Ганбаатарын Отгонжаргал /БХИС/


53 кг


1. Ө.Одгэрэл /МУБИС/
2. Бүүвээйбаатарын Хатантуул /МУБИС/
2. Д.Цэнгэл /”Шонхор” дээд сургууль/
3. Батбаатарын Мөнхтуяа /ҮБТДС/


55 кг


1. Алтанцэцэгийн Батцэцэг /ҮБТДС/
2. Буян-Өлзийн Буянхишиг /МУБИС/
3. С.Гантуяа /”Мон-Алтиус” БТДС/
3. Нямдаваагийн Болдмаа /ХААИС/


58 кг


1. Лхагвасүрэнгийн Хонгорзул /ХААИС/
2. П.Шинэхүү /МУБИС/
3. А.Жавзанпагма /”Аварга” БТДС/
3. Эрдэнэбатын Оюун-Эрдэнэ /ҮБТДС/


60 кг


1. Энхбатын Гантуяа /МҮДС/
2. Пүрэвсүрэнгийн Хулганаа /БХИС/
3. Нямсүрэнгийн Түмэнбаяр /”Аварга” БТДС/
3. Хүрэлхүүгийн Болортуяа /”Их Монгол” дээд сургууль/


63 кг


1. Отгонбатын Оюунтуяа /”Аварга” БТДС/
2. Г.Мөнхцэцэг /МУБИС/
3. Б.Намжим /”Орхон” их сургууль/
3. С.Наранцэцэг /МУБИС/


69 кг


1. Зоригтын Болортунгалаг /МУБИС/
2. Пүрэв-Эрдэнэнийн Номин-Эрдэнэ /”Мон-Алтиус” биеийн
тамирийн дээд сургууль/
3. О.Оюунгэрэл /ҮБТДС/
3. А.Мөнхцэцэг /”Шонхор-Олимп” дээд сургууль/


75 кг


1. Энхбаярын Цэвэгмид /БХИС/
2. Буянжаргалын Даваацэрэн /ҮБТДС/
3. Эрдэнэбатын Дорждулам /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/
3. Алтанхуягийн Солонго /МУБИС/


Багийн дүн:


Нэгдүгээр байр ҮБТДС, 65 оноо, дасгалжуулагч Цэрэндалайн Баярсайхан
Хоёрдугаар байр МУБИС, 60 оноо, дасгалжуулагч Хаянхирваагийн Чойжилжав
Гуравдугаар байр “Аварга” БТДС, 37 оноо,дасгалжуулагч Юрагийн Гандолгор


Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж