ДИХАШ-ны II дугаар шүүхийн баг тамирчид 2 алт, 1 мөнгөн медаль хүртлээ
Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит спортын 5 төрөлт тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүд буюу дөрөвдүгээр сарын 25-27-нд болж өнгөрлөө. Сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам, ширээний теннисний төрлөөр зохиогдсон тэмцээнд 20 гаруй байгууллагын баг тамирчид хурд, хүч авхаалж самбаагаа сорьсон юм. Уг тэмцээнээс Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Г.Олонбаяр ахлагчтай эмэгтэйчүүдийн баг сагсан бөмбөгийн төрөлд аваргалсан бол ширээний тениссний эмэгтэйчүүдийн тэргүүн байрыг тус шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг, даамын төрөлд мөнгөн медалийн эзнээр Г.Ванчигмаа нар тодорлоо. Ингэснээр ДИХАШ-ны 2 дугаар шүүхийн хамт олон 2 алт, 1 мөнгөн медальтайгаар багаараа 4 дүгээр байр эзэлсэн байна.
Тэмцээний нэгдсэн дүнгээр Хан-Уул дүүргийн прокрорын баг тэргүүлж, Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит шилжин явах цом, мөнгөн шагналын эзнээр шалгарав.
Б.БИЛЭГ