Ирантай холбоотой 40 компанийг хаав

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Ирантай холбоотой 40 компанийг хаав

Арабын нэгдсэн эмиратын эрх баригчид Ираны “Исламын хувьсгалын манаа” корпустай (ИХМК) холбоотой 40 компанийн үйл ажиллагааг зогсоожээ.  Компаниуд ИХМК-ын санхүүжүүлсэн буюу хоёрдмол зориулалттай технологи нийлүүдэг байсан бололтой.
Уг алхмыг Gulf News агентлагад тайлбарлахдаа АНЭ-ийн эх сурвалж, өөрийн орноо НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг мөрдөж байгаа. Тиймээс ИХМК-тай холбоотой компани буюу хувь хүн тогтоолд заагдсан ёсоор манай орны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ёсгүй гэв.
Хаагдсан компаниудын дотор нефть олборлогч мөн Ираны компаниудын халхавч болсон хуурамч компаниуд зэрэг орсон гэж The Los Angeles Times бичжээ.
ИХМК үйл ажиллагаагаа зуучлагч, халхлагч болсон хуурамч компаниудын дор явуулдаг учраас бараг бүх компани энэ хоригт хамаатай мэтээр сэжиглэгдэж эхэлсэн тухай Ойрхи Дорнод, Персийн булангийн цэргийн судалгааны төвийн мэргэжилтэн Теодор Карасик хэлж байна. АНЭ-ийн албан тушаалтнууд сэжиглэгдсэн компаниудын ажилтнуудыг байцаан шалгаж байгаа гэнэ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж