“Жавхлант шарга” холбооны 5 жилийн ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

“Жавхлант шарга” холбооны 5 жилийн ой тохиож байна

Энэ жил хурдны өлгий нутгаараа алдартай Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” уяачдын холбооны таван жилийн ой тохиож байна. Тус холбооноос ойн баяраа угтан өчигдөр (04.27) Баруун-Урт хотноо Аймгийн аварга хүлэг шалгаруулах хурдан морины уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаалга энэ сарын 25, 26-нд болох байсан ч цаг агаарын байдлаас болон хойшилж өчигдөр болсон юм.

Энэ удаагийн уралдаанд аймгийн уяачидаас гадна Өвөрхангай, Дорнод, Доргоговь, Төв аймгийн уяачид хүрэлцэн ирж морьдынхоо тоосыг өргөсөн.

Ингээд морь сонирхогчид та бүхэндээ хурдан морьдын эхний тавын цувааг хүргэж байна.

Их нас-159 мордсоноос

1. Б.Мөнхбатын хээр (Төв аймгийн уяач)
2. Цэрэнжавын хонгор (Сүхбаатар сум)
3. Ц.Мөнхбаатар бор (Сүхбаатар сум урьд нь Мөнххаанд аман хүзүүдэж байсан)
4. Ж.Мэндсайханы зээрд (Төв аймгийн Мянгат сумын уяач)

Соёолон-149 мордосоноос

1. М.Буянбатын саарал (Асгат сум)
2. Ч.Баттөрийн хонгор (Мөнххаан сум)
3. Нямсүрэнгийн бор (Дарьганга сум)
4. Бат-Өлзийгийн хээр (Дарьганга сум)
5. Гантулгын Саарал (Баруун-Урт)

Хязаалан-121 мордсоноос

1. Б.Баатарчулууны хонгор (Дорнод аймгийн Эрээн цав сум)
2. Энхсайханы хонгор (Халзан)
3. Энхтөрийн хонгор (Донод аймгийн мянгат сум)
4-Улсын алдарт уяач Сүхбаатарын хонгор (Баруун-Урт)
5-Аймгийн алдарт уяач Р. Мөнхтөрин хар (Халзан)

Шүдлэн-168 мордсоноос

1. Б.Баттөрийн хүрэн (Баруун-Урт)
2. Ө.Лхавагдоржийн хонгор (Дорнод аймгийн Донодын Цагаан овоо)
3. Д.Гангэрэлийн зээрд (Халзан)
4. Төмөр-Очирын хээр (Өвөрхангайн Өлзийт)
5. Ч.Оюунгэрэлийн халиун (Баруун-Урт)

Даага-117 мордсоноос

1. Хөвсгөл аймгийн Цэрэнбалтавын шаргал (Уулбаянаас урьжигдар зарагдсан аж.)
2. Мэндсайханы хүрэн (Ховд аймгийн мянгат сум)
3. Баатарсүх хүрэн (Асгат сум)
4. Гомбосүрэнгийн халиун (Халзан сум)
5. Аймгийн алдарт уяач Р.Мөнхтөрийн алаг (Халзан) тус тус хурдаллаа.

Г.БОЛОРМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж