Энэ жилийг БОАЖЯ, Ойн газраас “Ойн менежментийг боловсронгуй болгох жил” болгон зарласан билээ. Энэ жилийн хүрээнд нийт 200–гаад томоохон ажил, 126 дунд төвшний ажил зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Эхний хагас жилийн байдлаар төлөвлөсөн бүх ажил дундаас давсан үзүүлэлттэй гарсан гэж холбогдох албан тушаалтнууд дүгнэсэн байна. Тодруулбал, хортон шавьжтай тэмцэх, ойн менежментийг сайжруулах, ойн нөхөрлөлийн ажлыг идэвхжүүлэх, түймэртэй тэмцэх, мод тарих гэх мэт үе шаттай, зохион байгуулалттай цогц үйл ажиллагааны үр дүнд төлөвлөгөөт ажил 57 хувийн биелэлттэй гарсан талаар холбогдох албаны удирдлагууд мэдээллээ. Ойн газарт өнөөдөр болсон тайлан хэлэлцэх уулзалтад орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газруудын төлөөлөл болон нийслэлийн удирдлагууд оролцон ийнхүү өмнөх ажлаа дүгнэж, цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцсэн юм. Үлдсэн ажлуудын биелэлтийг 100 хувьд хүргэхэд ямар нэг саадгүй гэж тэд дүгнэж байна.
Д.Долгор