Компьютер дээр удаан ажиллавал уур уцаартай болно

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Компьютер дээр удаан ажиллавал уур уцаартай болно

Eruulmend.mn

Сэтгэлзүйчид компьютер дээр удаан
ажиллавал уур уцаартай болгодог гэж үздэг.

-Учир нь дэлгэц ширтэх нь асар их ачааллыг уураг тархи болон нүдэнд зэрэг өгдөг
гэнэ.

-Удаан хугацаагаар дэлгэц ширтэх нь нүдний эвэр бүрхэвчийг хуурай болгодог.

-Компьютер дээр ажиллах үед бидний нүд жирийн үеэс зургаа дахин бага анивчдаг
бөгөөд энэ үед эвэр бүрхэвч хуурайшдаг.

-Энэ нь хуурай нүдний хам шинж өвчин бий болгодог. Үүнээс сэргийлж доорх нүдний
дасгалыг хийгээрэй!

-Компьютерийнхээ дэлгэцнээс холдож нүдээ дээш доош хөдөлгөнө, хурдан хурдан
цавчина. Та энэ дасгалыг хэр их хийнэ, төдий чинээ таны нүд эрүүлжинэ.

-Компьютер дээр ажиллах цагаа зохицуул.

-Уураг тархиндаа бага ч гэсэн амралт өгөхийн тулд цаг бүр 15 минут завсарлах
шаардлагатай.

-Сандалд тохой, толгойны түшүүр зайлшгүй байх бөгөөд биендээ тохирсон хэмжээний
сандлыг сонгох чухал.

-Мониторын дээд хэсэг нь нүднээс жаахан дээр, харин доод хэсэг нь таны бие рүү
жаахан хазайсан байдалтай байх ёстой. Ингэснээр таны нүд ядрах нь багасна.

-Компьютерийн дэргэд кактус цэцэг тавь. Энэ цэцэг нь дэлгэцнээс гарах хорт
туяаг саармагжуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж