АН-ын бүлгийн хурал удахгүй үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

АН-ын бүлгийн хурал удахгүй үргэлжилнэ

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан түр завсарлаж, гишүүд үдийн цайгаа уухаар болжээ. Бүлгийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэх байсан ч эхний асуудал буюу Эдийн засгийг эрчимжүүлэх төслийг  хэлэлцээд  завсарласан байна. Бүлгийн хуралдаан 14.00 цагаас хуралдах бөгөөд АН-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөх талаар шийдвэр гаргасан Хяналтын ерөнхий хорооны шийдвэр, Давхар дээлийг тайлах асуудлаар хоёр хуваагдсан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг нь огцруулах асуудлуудыг тус тус хэлэлцэх юм байна.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж