Тус компани Хойд Америк болон Европын салбарууддаа илрүүлсэн согогийн талаарх мэдээллийг хоорондоо сайн солилцож мэдээлэл дамжуулахгүй байсан гэж шүүмжлүүлж байсан юм. Тоёода захирал тус компанийн бүс нутгийн салбаруудад орон нутгийн дуу хоолойг илүү оруулах болно гэж мэдэгдсэн байна. “Бид бүс нутаг, улс орнуудын эрэл хэрэгцээнд нийцсэн илүү түргэн шуурхай, мэдрэмжтэй удирдлагын систем бий болгохыг чармайж байна” гэж Тоёода захирал ярьжээ. Тус компанийн бүс нутгийн менежментийн удирдлагад дараах байдлаар өөрчилсөн байна.
Тоёота Мотор Европын захирлаар: Didier Leroy (өмнө ньTadashi Arashima)
Тоёото Мотор Техасын ерөнхийлөгчөөр: Chris Nielsen (өмнө нь Kenji Fukuta)
Тоёото Мотор Индиана мужийн ерөнхийлөгчөөр: Norm Bafunno (өмнө нь Kazumori Oi)
Тоёото Мотор Туркийн ерөнхийлөгчөөр: Orhan Ozer (өмнө нь Tamer Unlu)
Тоёото Мотор Польшийн ерөнхийлөгчөөр Carl Klemm (өмнө нь Kenji Manabe)
Т.Бадрах