Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2010 оны 1-р сарын 13-ны байдлаар

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

Хүнсний гол нэрийн барааны үнэ, 2010 оны 1-р сарын 13-ны байдлаар

2010 оны 1 дүгээр сарын 13-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт  худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг дүнгээр нь өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 6.9 хувь, өмнөх 7 хоногийнхоос 3.0 хувиар өссөн байна.

 Махны дундаж үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 13-ны байдлаар хонины махны үнэ 2009 оны 12 дугаар дугаар сарын дундаж үнээс 13.5-16.4 хувь, үхрийн махны үнэ 6.1-11.8 хувиар өссөн бол адууных 0.1 хувь, ямааны махны үнэ 3.7 хувиар буурчээ.

 Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 3.5-4.7 хувь, үхрийн махны үнэ 4.1-9.9 хувиар өссөн бол адууны махны үнэ 3.6 хувь, ямааны махны үнэ 1.4 хувиар буурчээ..
 2010 оны 1 дүгээр сарын 13-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 2680 төгрөг, үхрийн мах/ястай/ – 3188 төгрөг, ямааны мах – 1800 төгрөг, адууны мах – 2375 төгрөг, хонины цул мах – 3037 төгрөг, үхрийн цул мах – 3550 төгрөгийн үнэтэй байна.
 
Гурилын үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 13-ны байдлаар өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа”-н задгай дээд гурил 3.3 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 1.8 хувь, “Алтан тариа”-н савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ 1.0 хувь, дээд гурилын үнэ 6.2 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 2.2 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 6.7 хувь, импортын орос дээд гурилын үнэ 5.6 хувь, орос 1-р зэргийн гурилын үнэ 1.4 хувиар буурсан бол бусад гурилын үнэ харьцангуй тогтвортой байна.
 
    Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад “Алтан тариа”-н задгай дээд зэргийн гурилын үнэ 3.5 хувь, 1-р гурилын үнэ 4.4 хувь, 2-р зэргийн гурилынх 3.8 хувь, “Алтан тариа”-н савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ 0.5 хувь, дээд гурилын үнэ 2.7 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.4 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 0.9 хувь, орос дээд зэргийн гурилын үнэ 1.8 хувиар буурсан бол бусад гурилын үнэ харьцангуй тогтвортой байна.  

 Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 13-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.1 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.

Шар будааны үнийг өмнөх 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.6 хувиар буурсан бол өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад харьцангуй тогтвортой байна.

Элсэн чихрийн үнэ өмнөх 12 дугаар сарын дундаж үнээс 0.3 хувиар, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.
                                                                                                                                  Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 13-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад дотоодын төмсний үнэ 1.3 хувиар буурсан бол байцааны үнэ 28.1 хувь, дотоодын луувангийн үнэ 8.6 хувь, манжингийн үнэ 0.8 хувь, сонгины үнэ 2.9 хувиар өссөн байна.

    Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 5.4 хувь, байцааны үнэ 20.0 хувь,  луувангийн үнэ 2.3 хувиар өсч, бусад ногооны үнэ харьцангуй тогтвортой байна. 

    Сүү, өндөг, ургамлын тос, цөцгийн тосны дундаж үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 13-ны байдлаар өмнөх 2009 оны 12 дугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад ургамлын тосны үнэ 3.5 хувиар буурсан бол шингэн сүүний үнэ 5.9 хувь, өндөгний үнэ 0.5 хувиар өсч, цөцгийн тосны үнэ харьцангуй тогтвортой байна.
    Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад ургамлын тосны үнэ 0.4 хувь, өндөгний үнэ 0.5 хувиар буурсан бол шингэн сүү, цөцгийн тосны үнэ харьцангуй тогтвортой байна.

Хүнсний гол нэрийн барааны үнэ, аймгаар

Хүнсний гол нэрийн барааны 7 хоногийн үнийн судалгаанд  аймгийн төвүүдээс  гурил, хонь, үхрийн мах, талх, цагаан будаа, шингэн сүү, элсэн чихрийн үнийг судалж байна (Хавсралт хүснэгт 3).

Гурилын үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 13-ны байдлаар аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт хэрэглээ ихтэй 1-р зэргийн гурилын үнэ 510-900 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Гурилын үнэ Өмнөговь аймагт өмнөх 7 хоногийнхоос 67 төгрөгөөр өссөн бол бусад аймгуудад өөрчлөгдөөгүй тогтвортой байв.                                                                                                                             
Баян-Өлгий аймагт 1-р зэргийн гурилын үнэ хямд буюу 510 төгрөг байхад Өмнөговь аймагт 900 төгрөг байгаа нь өндөр үнэ байна.

Махны үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 13-ны байдлаар аймгуудад худалдаалагдаж байгаа хонины махны үнийг өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад Архангай, Говь-Алтай, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Дархан-Уул, Орхон аймагт 100-360 төгрөгөөр өсч, Дундговь, Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт 50-200 төгрөгөөр буурчээ. Бусад аймагт үнэ тогтвортой байна. Хонины махны үнэ Өмнөговь, Дархан-Уул аймагт хамгийн өндөр үнэтэй буюу 2500 төгрөг байхад Говь-Алтай аймагт хонины махны үнэ 1500 төгрөг байгаа нь хямд үнэ байна.

Аймгуудад үхрийн махны үнэ өмнөх 7 хоногийнхоос Говь-Алтай, Дорнод, Өвөрхангай, Төв, Дархан-Уул аймагт 50-500 төгрөгөөр өсч, Сэлэнгэ аймагт 100 төгрөгөөр буурчээ. Бусад аймагт үнэ нь тогтвортой байв. Дундговь, Өмнөговь аймагт үхрийн мах зарагдахгүй байна. Үхрийн махны үнэ Дорноговь аймагт 3000 төгрөг буюу хамгийн өндөр үнэ байхад Говь-Алтай, Завхан аймагт 1800 төгрөг байгаа нь хямд үнэ байна.

Малын сүүний үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 13-ны байдлаар малын сүү аймгуудад 1000-2000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад сүүний үнэ Баян-Өлгий, Булган, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт 50-200 төгрөгөөр нэмэгдсэн бол Архангай аймагт 100 төгрөгөөр буурч бусад аймагт харьцангуй тогтвортой байв. Дундговь аймагт малын сүү зарагдахгүй байна. Сүүний үнэ Баян-Өлгий, Өмнөговь, Өвөрхангай аймагт өндөр буюу 2000 төгрөг байгаа бол Дорнод аймагт хямд буюу 1000 төгрөг байна.

Элсэн чихэр, цагаан будааны үнэ: 2010 оны 1 дүгээр сарын 13-ны байдлаар цагаан будааны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Төв, Дархан-Уул аймагт 50 төгрөгөөр өссөн бол бусад аймагт харьцангуй тогтвортой байна. Аймгуудад цагаан будааны үнэ 1100-1400 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

Элсэн чихрийн үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад Өвөрхангай, Сэлэнгэ аймагт 100-300 төгрөгөөр нэмэгдсэн бол Сүхбаатар аймагт 50 төгрөгөөр буурч бусад аймагт үнэ тогтвортой байна. Аймгуудад элсэн чихэр 1350-1600 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

ҮСХ-ны Макро эдийн засгийн статистикийн газар

2010 оны 1 дүгээр сарын 13

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж