Үнээний шингэн сүүгээр хийсэн Сайн брэнд худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Үнээний шингэн сүүгээр хийсэн Сайн брэнд худалдаанд гарлаа

Хүнсний манлай үйлдвэр АПУ компани сүүний шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулан орчин үеийн дэлхийн чиг хандлага болоод байгаа байгальд ээлтэй, хэрэглээг илүү хялбаршуулсан ЭКОЛИН болон Тетрапак гэсэн 2 төрлийн савлагааны шугамаар сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаж эхэллээ.

Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд шинэ өнгө төрх авчирч буй Эколин савлагаагаар хүүхдийн сүүний брэнд бүтээгдэхүүн болох “Маамуу”, Үнээний шингэн сүүгээр үйлдвэрлэж буй “Сайн” брэндийг тус тус үйлдвэрлэж эхлээд байна.

Бид Улаанбаатар хот орчмын сүү цуглуулах нийт 12 цэг дээр үнээний фермүүдээс сүү цуглуулан авч, хөргөөд үйлдвэртээ авчран боловсруулж “Сайн” сүү, “Сайн” бифидо тараг, “Сайн” 3 төрлийн жимстэй йогуртуудыг үйлдвэрлэж эхэллээ.

“Сайн” брэнд

Монголын сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлд шинэ өнгө төрх бий болгож, олон улсын стандартад нийцүүлсэн дээд зэргийн амт, чанар, дэлхийн дэвшилтэт технологийг шингээсэн “Сайн брэнд”-г гэр бүлийн шинэ хэрэглээ болгон хэрэглэгч та бүхэндээ  АПУ компани хүргэж эхэллээ. 

“Сайн” брэндийг сонгох шалтгаанууд

  • Монгол үнээний шингэн сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Үлэмж сайхан амт чанар
  • Байгальд ээлтэй ЭКОЛИН савлагаа
  • Нэр төрөл тус бүрийн онцлогоос хамааран амин дэм, эрдэс бодисуудаар баялаг
  • Гэр бүлийн хэрэглээнд нийцсэн

“Сайн” сүү

“Сайн” сүү нь хүний бие организмд зайлшгүй шаардлагатай нүүрс ус, уураг, кальцийг агуулдаг тул ясны сийрэгжилтээс сэргийлж, шүдийг бэхжүүлэн, биеийн дархлааны системийг сэргээнэ. 

Хэмжээ: 900 гр.
Тослог: 3,2%
Савлагаа: Эколин
Хадгалах хугацаа: 7 хоног

“Сайн” бифидо тараг

“Сайн” бифидо тараг нь Д амин дэм, кальци агуулдаг тул дархлааг дэмжин, хоол боловсруулах системийг сайжруулж, тайвшруулах ач холбогдолтой.

Хэмжээ: 900 гр.
Тослог: 2,5%
Савлагаа: Эколин
Хадгалах хугацаа: 7 хоног
Ашигтай бичил биетний тоо 107-ээс багагүй байна.

“Сайн” гүзээлзгэнэтэй өтгөн йогурт

“Сайн” гүзээлзгэнэтэй йогурт нь С амин дэмийн өндөр агууламжтай тул биеийн дархлаа, ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг сайжруулахын зэрэгцээ яс сийрэгжихээс сэргийлнэ. 

Хэмжээ: 450 гр
Тослог: 2,5%
Савлагаа: Эколин
Хадгалах хугацаа: 10 хоног
Ашигтай бичил биетний тоо 107-ээс багагүй байна.

“Сайн” чангаанзтай өтгөн йогурт

Чангаанзанд хүний биед ороод А витаминд хувирдаг бета-каротин ихээр агуулдаг. Тиймээс “Сайн” чангаанзны йогурт нь ясны нөхөн төлжилтийг сайжруулахын зэрэгцээ дархлааны системийг дэмжинэ. 

Хэмжээ: 450 гр
Тослог: 2,5%
Савлагаа: Эколин
Хадгалах хугацаа: 10 хоног
Ашигтай бичил биетний тоо 107-ээс багагүй байна.

“Сайн” ойн жимсний өтгөн йогурт

“Сайн” ойн жимсний йогурт нь хүний биед шаардлагатай олон төрлийн амин, эрдэс бодисуудын цуглуулга юм. Өдөрт нэгийг хэрэглэж заншвал биеийн ерөнхий эсэргүүцэл болон хоол боловсруулах үйл явцыг сайжруулах ач холбогдолтой.

Хэмжээ: 450 гр
Тослог: 2,5%
Савлагаа: Эколин
Хадгалах хугацаа: 10 хоног
Ашигтай бичил биетний тоо 107-ээс багагүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж