Х.Баттулга Р.Бурмааг хамгаална гэдгээ зарлав

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

Х.Баттулга Р.Бурмааг хамгаална гэдгээ зарлав

Ардчилсан намын Хяналтын зөвлөл хуралдаж УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөх шийдвэр гаргажээ. Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах буюу Засгийн газрын гишүүний үүргийг давхар хашдаг УИХ-ын гишүүдийг “дан дээлтэй” болгох хуулийн төслийг хэрэгжих хугацааг энэ оноос хэрэгжүүлэх үү, 2016 оноос хэрэгжүүлэх үү гэдэг асуудал дээр бүлгийнхээ нэгдсэн саналыг зөрсөн нь ийнхүү УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаас хөөх шалтгаан болсон аж.

Одоо Хяналтын хорооны шийдвэрийг намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэх л үлдээд буй аж. Энэ шийдвэрийн талаарх жиргээ өнгөрөгч амралтын өдрүүдийн гол сэдэв байсан бөгөөд “Р.Бурмаа гишүүн намаасаа хөөгдөж Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ УИХ-ын гишүүн болох бололцоо бүрдлээ” хэмээн жиргэж эхлэв.

Араас нь “Жэнког дагаж учраа мэдэхгүй далдагнаж байж хөөгдчихсөн юмуудаа”, “Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн ард түмний элч төлөөлөгч, улс орны эрх ашгийг дээдэлнэ. АН-ын бүлгийн эрх ашгийг дээдэлнэ гэж явж болохгүй”,  “Бурмаа гишvvн харин ч хvчтэй эмэгтэй. Тухайн vед хамгийн хvчтэй Хууль зүйн сайд байсан Ц.Нямдоржийг ч огцруулж чадаж явсан хvн”, “Намаас нь хөөсөн ч гэсэн УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх эсэхийг Р.Бурмаа гишүүн өөрөө шийднэ. МАН-д ч элсэх боломж нээлттэй” “Бурмаа гишүүнийг нам нь хөөж байгаа юм байна. Тэгэхээр тойрогтой гишүүн, жагсаалтын гишүүн хоёрын хооронд асар их ялгаа байгаа нь харагдаж байна даа” гэх зэргээр дүгнэлтүүдийг гаргаж эхлэв.

Энэ бүх Бурмаагийн тухай ярианд Х.Баттулга орж ирсэн нь жиргээг бүр ч сонирхолтой болгов. Түүний  “zaa Burmaa ho suuchih… tm ch amar hoogdohgui shuu..WDEEL ee gej..” гэх жиргээ бүхий зураг тун удалгүй хамгийн олон түгсэн жиргээ болон хувирав.

МоАХ-ныхон засгаар оролдсоны хариуд Алтангадасынхан Р.Бурмаагаар нь “оролдож” буй улс төрийн нэгэн үйл явдлын тухай мэдэээлэл, таамаглал, шүүмжлэл, дэмжлэг ч өнөөдөр мөн үргэлжлэх бололтой.
 

Цахим Болжмор

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж