“Мах импэкс” ХК оюуны өмчийг чухалчлав

Хуучирсан мэдээ: 2014.04.28-нд нийтлэгдсэн

“Мах импэкс” ХК оюуны өмчийг чухалчлав

“Мах импэкс” ХК Оюуны өмчийн эрхийг хамгаалах өдрийг төв талбай дээр тэмдэглэн өнгөрүүллээ

Дэлхийн оюуны өмчийн өдөр болон Монголын Оюуны өмчийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Оюуны өмч-Төрийн алтан сан” үзэсгэлэн-яармаг 2014 оны 4 дүгээр сарын 26-ны Бямба гаригт Чингис хааны талбай дээр зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээн дээр “Махимпэкс” ХК нь өөрийн бүтээгдэхүүнээ өргөнөөр дэлгэсэн ч борлуулалт хийхээс илүү өөр зорилготой байгааг тус компаний маркетингийн ахлах менежер П.Энх-Амгалан тайлбарлалаа.

Монголын томоохон ууган үйлдвэрүүдийн нэг болох “Махимпэкс” ХК нь 1946 оноос үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирснийг бид сайн мэднэ. Энэ хугацаанд итгэл дааж, талархал хүлээсэн өөрийн 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нь олны дунд амттай, чанартай,баталгаатай гэдгэээрээ мах махан төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дундаа шилдэг нь байдаг.

“Мах Импэкс“ ХК ийн бүтээгдэхүүн болгон нь оюуны өмчийн газраар хамгаалагдсан байдаг ба “Аялал”, “Аянчин”, “Зочид” болон бусад олны танил болсон бүтээгдэхүүнийг 60 гаруй жил үйлдвэрлэж ирсэн. Ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нар уг барааны тэмдэгт, бүтээгдэхүүний загварыг сүүлийн 20 гаруй жил хууль зөрчин ашиглаж ирсэн нь хэрэглэгчдийн дунд төөрөгдөл үүсгэхэд хүргэжээ.

“Махимпэкс” ХК нь барааны тэмдэгт болон бүтээгдэхүүний загварын патентаар албан ёсоор баталгаажуулсан бүтээгдхүүнээ хэрэглэгч болон бусад үндэсний үйлдвэрлэгч нарт танилцуулан, цаашид барааны нэрийн ийнхүү давхцал байж болохгүй гэдгийг анхааруулан танилцуулах нь уг Дэлхийн оюуны өмчийн өдөр, Монголын оюуны өмчийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнд оролцох гол зорилгоо болгож.

Ижил төстэй бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгч нар цаашид барааны тэмдэгт, бүтээгдэхүүний загварын патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүнийг дур мэдэн үйлдвэрлэх нь хууль зөрчсөн явдал болох тул зохих хариуцлага хүлээлгэхэд хүргэнэ гэж Оюуны өмчийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэмбэрэл сэрэмжлүүлсэн ба уг хариуцлагыг тооцсноор худалдан авагчид хүссэн бүтээгдэхүүнээ ямарч эргэлзээгүйгээр сонгож хэрэглэхэд илүү хялбар бөгөөд баталгаатай болгох юм байна.




Шог зургийг СГЗ С.ЦОГТБАЯР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж