Хуучирсан мэдээ: 2014.04.27-нд нийтлэгдсэн

2014.04.24. Герман. Рейтвейн. Хар далавчаа үүрэн эрхэмсэгээр алхаж яваа цагаан дэглий талиалангийн талбайн захаар хоол хайж явна. Хоолоо хайхдаа тэр яардаггүй харин түүнийг олонгуутаа маш шаламгайлан хөдөлнө. Хорхой шавьж, гүрвэл, мэлхий, могой, жижиг мэрэгчид, сохор номин, бүжин, жижиг шувууд гээд идэхгүй зүйл гэж түүнд үгүй.

Цагаан дэглийнүүд нь хар дэглийтэй харьцуулахад хүнд ойр амьдарч өөрийн үүрээ байшингийн дээвэр, өндөр хүчлийн шугмын цамхаг дээр засдаг. Үүр бүрээ тэд жил бүр ашиглан ойролцоогоор 20 жилийн турш хэрэглэж байдаг гэнэ. Том шувууд үрэгдсэн бол үүрийг нь үр төл нь өвлөдөг байна. Зарим үүр нь он жилийн явцад томорсоор хэдэн зуун кг жинтэй болсон байдаг гэнэ.

Өвлийн дараа хуучин үүрэндээ эхлээд эр нь ирээд хушаагаа ташин эмээ дууддаг. Анхны дуудлагаар нь үүрэнд хуучин эм нь ирэхгүй байх тохиолдол бий. Хэрэв үүрний төлөө хэд хэдэн эр  эмцэлдэхээр болсон бол шударгаар  тэмцэлдэн эрхээ олж авна. Бусад нь түүнд оролцдоггүй аж.

Фото: PartickPleul / DPA / AFP / East News

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж