Нэгдүгээр ангид элсүүлэх бүртгэл маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2014.04.27-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр ангид элсүүлэх бүртгэл маргааш эхэлнэ

2014-2015 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах багачуудын бүртгэлийг Улаанбаатар хотын хэмжээнд маргааш эхлүүлэх болжээ. Эл ажлыг дүүрэг болон сургуулийн комисс хамтран зохион байгуулах аж.

Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүд нь 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд мэндэлсэн байх юм байна.

Эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэхдээ харьяа дүүргийнхээ сургуульд очино. Бүртгүүлэхэд хүүхдийн 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг, төрсний гэрчилгээ, эцэг, эх, асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар хэрэгтэй, хүүхдээ мөн дагуулж очих аж.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж