Хаврын тариалалт Хөвсгөл аймгаас эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.04.27-нд нийтлэгдсэн

Хаврын тариалалт Хөвсгөл аймгаас эхэллээ

Энэ
жилийн хаврын тариалалт өнөөдөр(04.27) Хөвсгөл аймгаас эхэллээ. Хаврын
тариалалтын анхны үрийг ийнхүү Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт 24
га газарт өнөөдрөөс суулгаж эхэлж байна. Анхны тариалалтаар Үйлдвэр,
хөдөө аж ахуйн дэд сайд Т.Туваанаар ахлуулсан яамны албаныхан болон
хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ажиллаж, танилцаж байгаа юм.

Энэ
жил 375 мянган га-д үр тариа тариалахаас 304 мянган га-д улаан буудай,
15.5 мянган га-д төмс, 8,1 мянган га-д хүнсний ногоо тариалах аж. Улаан
буудай, төмс тариалалтыг 5,25-нд, хүнсний ногоо тариалалтыг зургаадугаар
сард дуусгахаар төлөвлөж байгаа аж.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж