Оюутнууд “Наран туул” худалдааны төв, Чингисийн талбай, Тэнгис кино театр зэрэг газруудаар явж иргэдийн гарын үсгийг цуглууллаа.
Сануулахад, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн мэдүүлж, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж “Огцруулах нь зүйтэй” хэмээн шийдвэрээ гаргасан юм. Эл асуудал ирэх долоо хоногийн пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж эцэслэгдэх ёстой.
Олон нийтийн хувьд хууль зүйн салбарт хийж буй шинэчлэлийг зогсоох учиргүй гэх байр суурийг илэрхийлж байгаагийн зэрэгцээ Х.Тэмүүжин сайдыг огцруулбал Шинэчлэлийн Засгийн газар оршин тогтнохын хэрэг байхгүй. Хариуцлагагүй ажилласан сайд нартаа эхлээд хариуцлага тооцох ёстой” гэх байр суурийг хүчтэй илэрхийлж буй. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж UBS телевизийн “Кофей юу, цай юу” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой асуудалд “Х.Тэмүүжин бол өөрийн гэсэн үнэт зүйлтэй, залуу хүн. Алдах юм байлгүй л яахав. Гэхдээ энэ хүн суралцаж байгаа. Одоо улам цаашаа эрч хүчтэйгээр ажиллах байх” гэсэн юм.