Газар
тандах зориулалт бүхий Landsat 8 хиймэл дагуулаас авсан NASA-гийн
зурагт Pine Island (Хушан арал) мөсөн голоос тасарч унасан мөсөн уул
харагдаж байна. Мөснөө хөвж буй уул B31 нэр авсан ба одоо байгаа хамгийн
том мөсөн уул юм. Нийтдээ 660 км² талбайтай түүний урт 33 орчим км,
өргөн нь 20 км, зузаан нь 500 м орчим ба түүн дээр зургаан Манхэттен
өлхөн багтахаар.
Мөсний цууралтыг эрдэмтэд 2011 онд олж
тогтоосон ба мөсөн уул 2013 оны арваннэгдүгээр сард мөсөн голоосоо
тасарчээ. Хиймэл дагуулын тусламжтайгаар эрдэмтэд B31-ийг ажиглан түүний
замыг тогтоохыг оролдож байна. Одоо мөсөн уул Пайн-Айленд хоолойгоор
(Амундсений тэнгэсийн сав) өнгөрөн хөвж байгаа ба удалгүй Өмнөд далайн
их урсгалд орох бололтой.
NASA-гийн мэргэжилтнүүд түүний далайн
тээврийн замд ямар нэгэн аюул учруулахгүй мөн хайлалт нь далайн төвшинг
нэмэгдүүлэхгүй гэж хэлж байна. Анх мөсөн уул тасрахдаа 700 км² талбайтай
байжээ. Фото: NASA