Автомашины газар доорхи зогсоол барина

Хуучирсан мэдээ: 2014.04.27-нд нийтлэгдсэн

Автомашины газар доорхи зогсоол барина

7 байршилд автомашины газар доорхи зогсоол барихаар болжээ.

Иргэдийн
эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын
замын хөдөлгөөний хэт ачааллыг буурлуулах, хотын өнгө үзэмжийг
сайжруулах зорилгоор нийслэлийн хэд хэдэн байршилд хүүхдийн тоглоомын
талбай, иж бүрэн тохижилт бүхий автомашины газар доорхи зогсоолыг
барихаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын 2014
оны А/322 дугаар захирамжаар автомашины газар доорхи зогсоолын газрын
байршлыг баталлаа. Эхний ээлжинд Баянгол дүүргийн 18-р хороо,
Сонгинохайрхан дүүргийн 15, 17 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 2-р хороо,
Баянзүрх дүүргийн 7,15 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 3 р хорооны
нутаг дэсвгэрт газар доорхи зогсоол барихаар болжээ гэж Нийслэийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

  Жич: ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ, ТОХИЖИЛТ БҮХИЙ
АВТОМАШИНЫ ГАЗАР ДООРХИ ЗОГСООЛУУДЫН БАЙРШИЛ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж