Оросын хөрөнгийн индекс таван өдөр дараалан уналаа

Хуучирсан мэдээ: 2014.04.27-нд нийтлэгдсэн

Оросын хөрөнгийн индекс таван өдөр дараалан уналаа

Оросын хувьцааны зах зээл бие даасан S&P чансаа гарсны дараа тав дахь өдрөө арилжаа буурчээ. Энэ нь Оросын хөрөнгийн индекс таван өдөр дараалан бууж буйг харуулав.

Индекс РТС баасан гаригийн арилжааны хаалтаар 2,4 хувиар буун 1118 пункт, индекс ММВБ 1,67 хувиар доошлон 1279 пункт хүртэл тус тус унасан байна.

Долоо хоногийн дотор индекс ММВБ 70 пунктаар (5,7 хувь), РТС нь 80 пунктаар (7 хувь) тус тус унажээ. Өнгөрсөн долоо хоногийн уналтын онцлог нь Оросын хөрөнгийн бирж уналтыг засах ямар нэгэн оролдлого хийгээгүй бололтой. 

Евро ба ам.доллар 25-ний өдрийн арилжаагаар дахин өсөв. Евро нь 39 копейкаар нэмэгдэн 49,86 рубль, доллар нь 25 копейкаар өсөн 36,02 рубль хүрэв. Рублийн ханшийн сулралт нь гол ханшийн хувийн пунктыг Төв банк нь ялимгүй өсгөсний дараа түр зогсож байгаад арилжааны хаалтаар дахин суларчээ.

Үнэт цаасны ашгийн хүү долоо хоногийн дотор хувийн пунктын талаар нэмэгдсэн байна. Оросын хөрөнгийн зах зээлийн уналт нь гадаадын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө татах боломж муудсанаас үүдэлтэй гэж шинжээчид үзэж байна.

Баруунтай сөргөлдөөнд байгаа нь Оросоос гадагшлах хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлнэ гэсэн болгоомжлол бас гарч буй аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж