Өнгөрсөн оны тайлангаар Оросын зэвсэг, техникийн экспортын захиалга 49 тэрбум ам.доллар болсон байна. Ерөнхийлөгч В.Путин энэ талаар мэдээлсэн талаар РИА Новости дамжуулав. Түүний хэлснээр Оросын батлан хамгаалах-аж үйлдвэрийн цогцолборууд олон улсын 24 үзэсгэлэнд оролцон 18 тэрбум долларын урт хугацааны гэрээ байгуулсан байна.
Өнгөрсөн онд Оросын цэргийн зориулалтын бүтээгдэхүүн дэлхийн 65 оронд нийлүүлэгджээ. Цэрэг техникийн хамтын ажиллагааны янз бүрийн гэрээг 89 оронтой байгуулсан байна. Дэлхийн зэвсэг техникийн зах зээл дээр Оросын эзлэх хувь 27 байгаа нь АНУ-ын (29 хувь) дараах хоёр дахь үзүүлэлт юм. Гурав, дөрөв, тавд Герман, Хятад, Франц тус тус долоо, зургаа таван хувьтайгаар бичигджээ.
Энэ жилийн хоёрдугаар сард Орост захиалсан зэвсгийн үнэ 40 тэрбум хүрснийг хариуцлагтай мэргэжилтэн мэдээлжээ. 2013 онд Орос 15,7 тэрбум ам.долларын зэвсэг техникийн экспорт хийсэн байна. «Рособоронэкспорт» цэргийн шугамаар өнгөрсөн онд 13,2 тэрбум ам.долларын экспорт хийснийг компанийн шинжээч дүгнэсэн ба ойрын хэдэн жилд зэвсгийн экспортыг 13 тэрбумын хэмжээнд барина гэв. Оросын армид техникийн нийлүүлэлтийг хангасны дараа цэргийн экспорт 15 тэрбумд хүрнэ гэж тэр дүгнэжээ.