
-Осолд орсон хүмүүсийн биеийн байдал ямаршуухан байна?
-Дээрхи осолд бэртэж гэмтсэн хүнд, дунд зэрэг гэмтэлтэй 24 хүн манай эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн. Сэхээн амьдруулах тасагт яаралтай хагалгаанд орсон хүмүүсийн биеийн байдал хүндхэн байна. Манай эмнэлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Ерөнхийдөө анхан шатны үзлэг шинжилгээ дуусаад, төлөвлөгөөт мэс засал, эмчилгээг үе шаттайгаар хийж байна.
-Тоосго ачиж явсан шаланз машины жолооч Г-гийн биеийн байдал муу байгаа гэж дуулдсан?
-Яаралтай хагалгаанд орсон. Сэхээн амьдруулах тасагт эрчимт эмчилгээ хийж байгаа. Өвчтөн тархи болон цээжний хавсарсан хүнд гэмтэлтэй, биеийн байдал маш тааруу байна.